Манай компани нь инженерийн судалгааны ажлыг үндэсний болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, чанар, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал болон тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлдэг.
Манай компани нь Монгол Улсын MNS, олон улсын ASTM, БНХАУ-ын GB, ОХУ-ын ГОСТ зэрэг стандартын шаардлагад нийцүүлэн судалгааны ажлыг гүйцэтгэдэг.
Судалгааны ажлын бүх үе шатанд чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлж, өрөмдлөг, дээжлэлт, талбайн болон лабораторийн туршилт шинжилгээ, мэдээлэл боловсруулалт болон техникийн тайлангийн үнэн зөв, бодит байдлыг ханган ажилладаг.
Судалгаа, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхдээ газрын хөрс, ургамлын бүрхэвч, усны нөөц болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зарчмыг баримтлан байгаль орчныг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөн ажиллаж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад анхааран ажилладаг.
Өрөмдлөг, малталт болон судалгааны ажлын дараа эвдэрсэн талбайг нөхөн сэргээж, газар нутгийг анхны төрх байдалд нь ойртуулан сэргээх ажлыг холбогдох стандарт, шаардлагын дагуу гүйцэтгэдэг.
Манай компани нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг чандлан мөрдөж, ажилтнуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг бөгөөд судалгаа, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхдээ эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг.
Бид шинжлэх ухаанд суурилсан инженерийн судалгаа, хариуцлагатай үйл ажиллагаа, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх замаар аюулгүй, чанартай бүтээн байгуулалтыг дэмжин ажилладаг