Өрөмдлөгийн техник

Манай компани нь инженер-геологи, геотехник, гидрогеологи болон усны эрэл хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх зориулалтын өрөмдлөгийн техник, туслах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Өрөмдлөгийн ажлыг зураг төсөл боловсруулах болон инженер-геологийн судалгааны бүх шатанд монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд улирал харгалзахгүйгээр гүйцэтгэх боломжтой.  

Бид ОХУ-ын УГБ-1ВС, БНСУ-ын POWER-4000, POWER-900, БНХАУ болон Австрали улсын 2100 маркийн орчин үеийн өрөмдлөгийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан, талбайн геологи, инженер-геологийн нөхцөлд тохирсон яндант, шнект, эргэлтэт, хийн цохилтот болон алмазан өрөмдлөгийн аргаар судалгааны ажлыг олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцүүлэн, өндөр чанартайгаар гүйцэтгэдэг.

Австрали Улсад үйлдвэрлэгдсэн, уул уурхай болон геологийн хайгуулын хүнд нөхцөлд болон инженер-геологи, геотехникийн судалгаанд ашиглах зориулалттай 2100 загварын өрмийн машин
Өрөмдлөгийн арга:
1.Шнекэн өрөмдлөг (Auger rilling)
– Цул шнек
– Хөндий шнек
2.Эргэлтэт өрөмдлөг (Rotary Drilling)
– Угаалгын шингэнтэй эргэлтэт өрөмдлөг
– Урвуу эргэлтэт өрөмдлөг (RC)
3.Цохилтот өрөмдлөг (Percussion Drilling)
4.Алмазан өрөмдлөг (Diamond Core Drilling)

Австрали Улсад үйлдвэрлэгдсэн, уул уурхай болон геологийн хайгуулын хүнд нөхцөлд болон инженер-геологи, геотехникийн судалгаанд ашиглах зориулалттай POWER-9000 загварын өрмийн машин
Өрөмдлөгийн арга:
1.Шнекэн өрөмдлөг (Auger Drilling)
– Цул шнек
– Хөндий шнек
2.Эргэлтэт өрөмдлөг (Rotary Drilling)
– Угаалгын шингэнтэй эргэлтэт өрөмдлөг
– Урвуу эргэлтэт өрөмдлөг (RC)
3.Цохилтот өрөмдлөг (Percussion Drilling)
4.Алмазан өрөмдлөг (Diamond Core Drilling)

БНСУ-д үйлдвэрлэгдсэн, геологийн хайгуул, инженер-геологи, геотехникийн судалгааны ажилд ашиглах зориулалттай POWER-4000 загварын гидравлик өрмийн машин
Өрөмдлөгийн арга:
1.Алмазан өрөмдлөг (Diamond Core Drilling)
2.Эргэлтэт өрөмдлөг (Rotary Drilling)
– Угаалгын шингэнтэй эргэлтэт өрөмдлөг
– Ус болон шаврын эргэлтэт өрөмдлөг
3.Хийн цохилтот өрөмдлөг (Percussion Drilling)

ОХУ-д үйлдвэрлэгдсэн, инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн зориулалттай, ЗИЛ-131 суурьтай УГБ-1ВС загварын тусгай зориулалтын өрмийн машин
Өрөмдлөгийн арга:
1.Эргэлтэт өрөмдлөг (Rotary Drilling)
– Угаалгын шингэнтэй эргэлтэт өрөмдлөг
– Ус болон шаврын эргэлтэт өрөмдлөг
2.Хийн цохилтот өрөмдлөг (Percussion Drilling)

ОХУ-д үйлдвэрлэгдсэн, инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн зориулалттай, RENAULT M230 суурьтай УГБ-1ВС загварын тусгай зориулалтын өрмийн машин
Өрөмдлөгийн арга:
1.Алмазан өрөмдлөг (Diamond Core Drilling)
2.Эргэлтэт өрөмдлөг (Rotary Drilling)
– Угаалгын шингэнтэй эргэлтэт өрөмдлөг
– Ус болон шаврын эргэлтэт өрөмдлөг
3.Хийн цохилтот өрөмдлөг (Percussion Drilling)

Талбайн хяналт, туршилт судалгааны багаж хэрэгсэл​

Манай компани нь инженер-геологи, геотехникийн судалгаанд шаардлагатай хээрийн туршилт, хэмжилт, чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх зориулалтын орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Бид стандарт болон динамик пенетраци (SPT/DPT), штампын туршилт (PLT), прессиометрийн туршилт (Pressure meter test), пакерын туршилт (Borehole Packers Test), хөрсний хувийн цахилгаан эсэргүүцэл тодорхойлох, элсэн конусын туршилт (Sand Cone Test), динамик конусан пенетрацын туршилт (DCP) зэрэг туршилтуудыг MNS, ASTM болон GB стандартын дагуу гүйцэтгэдэг

Стандарт болон динамик пенетрацийн туршилтууд (SPT/DPT)
Штампын туршилт (PLT)
Прессиометрийн туршилт (Pressure meter test)
Пакерын туршилт (Borehole Packers Test)
Хөрсний хувийн цахилгаан эсэргүүцэл тодорхойлох
Элсэн конусын туршилт (Sand Cone Test)
Динамик конусан пенетрацын туршилт (DCP)

Геодезийн тоног төхөөрөмж​

Манай компани нь геодезийн хэмжилт, байр зүйн болон кадастрын зураглал, гүйцэтгэлийн хэмжилтийн ажлыг гүйцэтгэх өндөр нарийвчлалтай, орчин үеийн геодезийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Бид GNSS технологи, электрон тахеометр, автомат нивелир болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийг ашиглан инженерийн хэмжилт, байр зүйн зураглал, ортофото зураглал, газрын гадаргын тоон загвар (DTM/DSM) боловсруулах, цэгэн үүлэн өгөгдөл үүсгэх, 3 хэмжээст загварчлал хийх ажлыг үндэсний болон олон улсын стандартын шаардлагын дагуу гүйцэтгэдэг.

GNSS RTK GPS – Hi-Target V300
Электрон тахеометр (Total Station) – Hi-Target HTS-720
Автомат нивелир (Automatic Level) – Kolida KL-32
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) – DJI Matrice 4E

Дээрх тоног төхөөрөмжүүдийг ашиглан инженерийн болон геодезийн хэмжилт, байр зүйн болон кадастрын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, ортофото зураглал, 3 хэмжээст загварчлал, газрын гадаргын тоон загвар боловсруулах ажлыг өндөр нарийвчлалтай, чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж байна

Хүний нөөцийн чадавх

Манай байгууллага нь зөвлөх инженер, инженер-геологич, геотехникийн инженер, гидрогеологич, геофизикч, байгаль орчны мэргэжилтэн, ХАБЭА мэргэжилтэн, геодезийн инженер, өрөмдлөгийн инженер, техникчдээс бүрдсэн мэргэжлийн багтайгаар үйл ажиллагаа явуулж байна.