Бидний тухай

Найдвартай судалгаа, чанартай бүтээн байгуулалт

Манай компани нь 2006 онд байгуулагдан өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, усны эрэл хайгуул, судалгаа, цооног өрөмдлөг, тоноглол суурилуулалт, усны барилга байгууламжийн угсралт, шинэчлэн засварлалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2014 оноос үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн инженер-геологи, геотехник, гидрогеологи, геофизик, геодези зураг зүй, геоэкологийн судалгаа шинжилгээний чиглэлээр Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжиж буй хууль, дүрэм журам, нормын  дагуу өндөр түвшний үйлчилгээг үзүүлж, тайлан дүгнэлт боловсруулж байна.

Өнөөдөр бид олон жилийн туршлага, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологид тулгуурлан инженерийн судалгааны ажлыг үндэсний болон олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, харилцагчдадаа үнэн зөв мэдээлэл, найдвартай судалгааны үр дүнг хүргэн ажиллаж байна. Бид шинжлэх ухаанд суурилсан судалгаа, мэргэжлийн хариуцлага, чанартай үйлчилгээг эрхэмлэн аюулгүй, тогтвортой бүтээн байгуулалтын суурийг тодорхойлохыг зорьдог.

Чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи, шинжлэх ухаанд суурилсан инженер-геологийн судалгааг эрхэмлэн, үндэсний болон олон улсын стандартад нийцсэн, найдвартай, тогтвортой хөгжлийг дэмжигч мэргэжлийн компани болоход оршино

Инженер-геологи, геотехникийн салбарт чанар, инновац, мэргэжлийн ур чадвараар тэргүүлэгч, харилцагчдын итгэлийг хүлээсэн үндэсний компани болж хөгжих.

Мэргэжлийн ур чадвар – Мэдлэг, туршлага, ёс зүйг эрхэмлэнэ.

Чанар ба нарийвчлал – Судалгааны үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулна.

Хариуцлага – Инженерийн аюулгүй байдал, ажлын үр дүнг нэн тэргүүнд тавина.

Харилцагчийн итгэл – Урт хугацааны хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг эрхэмлэнэ.

Тогтвортой хөгжил – Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.