Инженер-геологийн энгийнээс төвөгтэй нөхцөлтэй талбай, онцгой шинж чанартай хөрс тархсан нутаг дэвсгэрт төлөвлөж буй бүх төрлийн иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж, инженерийн дэд бүтэц (авто зам, гүүр, төмөр зам, нисэх буудал, инженерийн шугам сүлжээ, усан сан, далан сувгийн байгууламж, түшиц хана, газар доорх байгууламж г.м), уул уурхай болон үйлдвэрлэлийн төслүүдэд зориулан инженер-геологи, геотехникийн нөхцөл тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэдэг.
Судалгааны ажлын хүрээнд өрөмдлөг, дээжлэлт, талбайн болон лабораторийн туршилт, шинжилгээг үндэсний болон олон улсын стандартын дагуу иж бүрнээр гүйцэтгэн инженерийн зөвлөмж, техникийн тайлан, дүгнэлт боловсруулан зураг төслийн найдвартай үндэслэлийг бүрдүүлдэг.
Иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн талбайн инженер-геологи, геотехникийн нөхцөлийг тодорхойлж, суурийн зураг төсөл боловсруулахад шаардлагатай үзүүлэлтүүдийг тодорхойлж, тайлан дүгнэлт боловсруулах
16 ба түүнээс дээш давхар, 51 метрээс дээш өндөртэй барилга байгууламж, томоохон инженерийн байгууламжид зориулсан инженер-геологи, геотехникийн нарийвчилсан судалгаа.
Суулттай, хөөлттэй, овойлттой, нуралттай, давсархаг болон олон жилийн цэвдэг хөрс бүхий талбайн инженер-геологи, геотехникийн судалгаа хийж, зөвлөмж боловсруулах
Авто зам, төмөр зам, гүүр, нисэх буудал, шугам сүлжээ, далан, усан сан, уул уурхайн барилга байгууламж, үйлдвэрийн талбай болон бусад инженерийн байгууламжид зориулсан инженер-геологи, геотехникийн судалгаа.
Гадсан суурь, түшиц хана, гүн ухмал, газрын доорх байгууламж, налуугийн тогтворжилт зэрэг тусгай хийцийн байгууламжид зориулсан геотехникийн судалгааг гүйцэтгэж тооцооны үзүүлэлтүүдийг тодорхойлох
Газрын гадаргуугийн хөдөлгөөнийг тодорхойлох, цэг болон орон зайн биетийн солбицол, өндрийг хэмжих, математик боловсруулалт хийж газрын зураг, орон зайн өгөгдлийг бүрдүүлэх цогц үйл ажиллагаа юм.
Бид газрын доорх усны тархалт, нөөц, чанар, ашиглалтын нөхцөлийг тодорхойлох гидрогеологийн судалгааг дэвшилтэт технологи, мэргэжлийн ур чадвар, үндэсний болон олон улсын стандартын дагуу гүйцэтгэдэг.
Газрын хэвлийн геологийн тогтоц, бүтэц, ус агуулагч үе давхарга, ан цав болон инженер-геологийн нөхцөлийг тодорхойлох геофизикийн судалгааг орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт аргачлал ашиглан үндэсний болон олон улсын стандартын дагуу гүйцэтгэж үнэлгээ, дүгнэлт бүхий техникийн тайлан боловсруулдаг.
Геофизикийн аргаар ус агуулагч үе давхарга, уст цэгийн байршлыг тогтоож, гидрогеологийн судалгааны мэдээллээр хангах.
Барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, уул уурхайн төслүүдийн талбайн хөрс, чулуулгийн тогтоц, үе давхаргын бүтэц, хагарал, ан цав, сул бүс болон газрын хэвлийн бүтцийг илрүүлэх, зураглах ажлыг гүйцэтгэх
Газрын доорх үе давхаргын эсэргүүцэл, тархалт, зузаан болон ус агуулагч бүсийг тодорхойлох цахилгаан хайгуулын хэмжилт, боловсруулалт хийх
Манай компани нь зам, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн төслүүдэд зориулан хөрсний даац, нягтрал, хэв гажилт, хатуулаг болон инженер-геотехникийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох талбайн туршилт, хэмжилт, хяналт шинжилгээний ажлыг Монгол улсын болон олон улсын стандартуудын дагуу гүйцэтгэдэ
Монгол улсын нутаг дэвсгэрт баригдах бүх төрлийн барилга, байгууламжийн газардуулгын тооцоо хийхэд зориулсан ул хөрсний хувийн цахилгаан эсэргүүцэл тодорхойлох туршилтыг “MILLER-400A” (analog resistance meter) багажаар ASTM G57 стандартын дагуу талбайн болон лабораторийн нөхцөлд тодорхойлж, үр дүнгийн боловсруулалт хийж, техникийн дүгнэлт гаргадаг.
Элсэн конусын туршилт нь бүх төрлийн барилга байгууламж, авто зам, инженерийн дэд бүтцийн талбайн ул хөрсний байгалийн нягт, нягтруулалтын зэрэг болон асгамал хөрсний нягтаршлыг тодорхойлох стандарт туршилтын арга юм.
Энэхүү туршилтаар суурийн ул хөрс, дүүргэлтийн үе болон замын бүтээцийн үе давхаргын нягтрал зураг төсөл, техникийн шаардлага болон стандартын үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгаж, чанарын хяналт хийдэг.
Манай компани нь MNS, ASTM стандартын дагуу элсэн конусын туршилтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, хэмжилтийн үр дүнд үндэслэн хөрсний нягтаршлын үнэлгээ хийж, техникийн дүгнэлтийг боловсруулна.
DCP туршилт нь хөрсний даац, нягтрал, хатуулгийн үзүүлэлт болон бат бэхийн шинж чанарыг талбайн нөхцөлд богино хугацаанд тодорхойлох инженер-геотехникийн туршилт юм.
Энэхүү туршилтаар хөрсний байгалийн нягт, асгамал хөрсний нягтаршил, үе давхаргын жигд байдал, даацын өөрчлөлт болон бат бэхийн үзүүлэлтийг үнэлж, зам, талбай, барилга байгууламжийн суурь болон инженерийн дэд бүтцийн ажлын чанарын хяналтад өргөн ашигладаг.
Манай компани нь MNS, ASTM стандартын шаардлагын дагуу DCP туршилтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, хэмжилтийн үр дүнд үндэслэн хөрсний нягтаршлын үнэлгээ хийж, техникийн дүгнэлтийг боловсруулна.