Өрөмдлөгийн техник

Манай компани нь инженер-геологи, геотехник, гидрогеологи болон усны эрэл хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх зориулалтын өрөмдлөгийн техник, туслах тоног төхөөрөмжөөр хангагдсан. Өрөмдлөг, малталтын ажлыг зураг төсөл боловсруулах болон инженер-геологийн судалгааны бүх шатанд гүйцэтгэх боломжтой бөгөөд талбайн нөхцөлөөс хамааран яндант, шнект болон цохилтот өрөмдлөгийн аргыг ашигладаг. Бид ОХУ, БНСУ, БНХАУ, Австрали зэрэг улсын үйлдвэрлэсэн өрөмдлөгийн техник, тоног төхөөрөмжийг ашиглан ажлаа гүйцэтгэдэг

Талбайн хяналт, туршилт судалгааны багаж хэрэгсэл

Манай компани нь инженер-геологи, геотехникийн судалгаанд шаардлагатай хээрийн туршилт, хэмжилт, чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх зориулалтын орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Бид стандарт болон динамик пенетраци (SPT/DPT), штампын туршилт (PLT), прессиометрийн туршилт (Pressure meter test), пакерын туршилт (Borehole Packers Test), хөрсний хувийн цахилгаан эсэргүүцэл тодорхойлох, элсэн конусын туршилт (Sand Cone Test), динамик конусан пенетрацын туршилт (DCP) зэрэг туршилтуудыг MNS, ASTM болон GB стандартын дагуу гүйцэтгэдэг

Геодезийн тоног төхөөрөмж

Манай компани нь геодезийн хэмжилт, байр зүйн зураглал, кадастрын зураглал, гүйцэтгэлийн хэмжилтийн ажлыг гүйцэтгэх өндөр нарийвчлалтай геодезийн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд инженерийн хэмжилт, байр зүйн зураглал, ортофото зураг боловсруулах, 3 хэмжээст загварчлал хийх, газрын гадаргын тоон загвар (DTM/DSM) боловсруулдаг.  /зургууд/

-GNSS RTK GPS

-Электрон тахеометр (Total Station)

-Автомат нивелир (Automatic Level)

GNSS GPS, электрон тахеометр болон бусад хэмжилтийн төхөөрөмжүүдийг ашиглан инженерийн хэмжилт, зураглалын ажлыг үндэсний болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж байна.

Хүний нөөцийн чадавх

Манай байгууллага нь зөвлөх инженер, инженер-геологич, геотехникийн инженер, гидрогеологич, геофизикч, байгаль орчны мэргэжилтэн, ХАБЭА мэргэжилтэн, геодезийн инженер, өрөмдлөгийн инженер, техникчдээс бүрдсэн мэргэжлийн багтайгаар үйл ажиллагаа явуулж байна.